m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 04:27
64
Японы тал Ерөнхий сайдын хүсэлтийг судална

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2016 оны зургаадугаар сарын 1-3-нд Япон Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай уулзах үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зүүн чиглэлийн төмөр замын төслийг Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсныг тэмдэглэж, энэ асуудлыг нааштай судалж үзэхийг хүссэн байна. Японы Ерөнхий сайд Ш.Абэ “Зүүн чиглэлийн төмөр зам барих асуудлаар Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэл, мөн монголын талаас дэвшүүлж буй саналыг иж бүрэн цогцоор нь судалж үзнэ” гэжээ.