m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 04:38
124
Испанийн Гранприд чөлөөтийн эрэгтэй тамирчид оролцоно

Испани улсын Мадрид хотноо болох олон улсын уламжлалт "Гран-при" тэмцээнд манай эрэгтэй баг тамирчид оролцохоор болжээ. Тус тэмцээн нь сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн  төрлөөр болдог юм. Энэ тэмцээн нь олимпийн “Рио-2016” наадамд оролцох эрх авсан манай бөхчүүдийн хувьд олимпийн наадмын өмнөх сүүлийн сорилго тэмцээн болж байна.Эх орноо төлөөлөн 57 кг-ийн жинд МУГТ Э.Бэхбаяр, 65 кг-д  МУГТ Г.Мандахнаран, 74 кг-д  МУГТ Пүрэвжавын Өнөрбат, 86 кг ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга нар оролцох аж. 

 

Испанийн “Гран-При” тэмцээнд манай бөхчүүд сүүлийн удаа 2013 онд оролцож эмэгтэй 55 кг-ийн жинд С.Бямбацэрэн, 72 кг-ийн жинд О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байжээ.