m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 05:06
177
Боксын зургаан тамирчин олимпийн наадамд оролцоно

Олимпийн сүүлчийн эрх олгох боксын тэмцээн Азербайжаны Бакуд энэ сарын 16-25-нд болж өнгөрсөн билээ. Олимпийн эрхийн төлөөх сүүлчийн тэмцээнд манай улсын дөрвөн тамирчин оролцож хоёр олимпийн авсан. 52кг-д  ОУХМ Х.Энх-Амар хүрэл медаль хүртэж Олимпийн эрхээ авсан бол 56кг-д Э.Цэндбаатар Рио зорих эрхээ авсан. Ингэснээр боксын шигшээ багийн зургаан тамирчи "Рио-2016"-д оролцохоор боллоо. Монголын ширэн бээлийтнүүдээс 49 кг Г.Ган-Эрдэнэ, 52кг-д Х.Энх-Амар, 56кг-д Э.Цэндбаатар, 60 кг Д.Отгондалай, 64 кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат нар оролцох юм. 

Боксын спортын хувьд 1992 оноос Олимпийн эрхээ тэмцээнд үзүүлсэн амжилтаас хамааран авдаг болсон. 1992 оны Барселоны олимпод манай улсын зургаан тамирчин оролцож байсан түүхтэй. Харин түүнээс хойш 14 жилийн дараа зургаан тамирчин оролцохоор боллоо. Харин манайхаас хамгийн их буюу есөн тамирчин 1972 оны олимпод оролцож байжээ.