m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.28 06:38
96
Алба хаагчид нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байна

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал Сүхбаатар аймагт ажиллах үеэр Онцгой байдлын газрын албан хаагчидтай уулзаж, санал бодлоо хуваалцан тэдний сонирхсон асуултад хариуллаа. Албан хаагчид, түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчдын гутлын чанар муу байгааг генералдаа дуулгалаа. Мөн хорт хийнээс хамгаалах баг, компьютер, гамшгийн голомтод ашиглах иридиум утас, газрын зурагны хангалт дутагдалтай байгааг албан хаагчид хэлж байсан юм.

Мөн гамшгийн голомтод ажилласан албан хаагчид нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 2004 онд тус газрын дөрвөн албан хаагч шүлхий өвчний голомтод ажиллаж байгаад нэр нь үл мэдэгдэх, хаанаас, хэн нийлүүлсэн нь мэдэгдэхгүй химийн бодисонд хордсон байна. Улмаар албан хаагчдын элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт орж, байнгын эмчилгээ хийлгэдэг болжээ. Уг химийн бодис нь промолин хэмээх ариутгалын бодисоос 20 дахин хортой химийн хорт бодис байсан нь шинжилгээгээр батлагджээ.