m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 00:24
201
Туркийн онгоцны буудалд дэлбэрэлт болж 31 хүн амь үрэгдлээ

Туркийн нийслэл Истанбулийн онгоцны буудалд орон нутгийн цагаар 22.00 цагт бөмбөг дэлбэрсэн байна. Тус дэлбэрэлтийн улмаас 31 хүн амь үрэгдэж, 147 хүн гэмтжээ. Гурван амиа золиослогч нисэх буудлын өөр өөр цэгүүдэд бөмбөг дэлбэлсэн аж. Халдлага үйлдэгчдийн нэг нь бөмбөг дэлбэлэхээсээ өмнө бөөгнөрсөн зорчигчид руу Калашников автоматаар гал нээсэн байна.  

Дэлбэрэлтийн улмаас 31 хүн амь үрэгдэж, 147 хүн гэмтжээ

Сүүлийн нэг жилийн хугацаанд Туркэд гарсан террорист халдлагыг Исламын улс бүлэглэл болон Курдын Ажилчны Нам зохион байгуулсан байдаг. Гэхдээ Курдууд голдуу Туркийн цэрэг, аюулгүй байдлын албаныхныг байгаа болгодог бөгөөд гадаадын иргэд рүү халддаггүй. Тиймээс энэ удаагийн халдлага Исламын улс бүлэглэлийн зохион байгуулсан хэрэг байх магадлалтайг шинжээчид хэлж байна.

Халдлагаас үүдээд нислэгүүд цуцлагдах, өөр буудал руу шилжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ.