m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 00:53
84
Д.Мөнхбат: Шударга хүмүүс төрд сонгогдоно гэдэгт итгэж байна

2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн  ИТХ-ын сонгуулийн санал хураалт Монгол орон даяар өглөөний 07.00 цагт нэгэн зэрэг эхэлсэн. Тэгвэл саналаа өгсөн иргэдээс сэтгэгдлийг нь сонслоо.

Баянгол дүүргийн иргэн Д.Мөнхбат

-Сайн байна уу. Санал авах үйл ажиллагааны зохион байгуулалт ямар байна вэ?

-Сайн байна уу. Санал авах үйл ажиллагаа сайхан зохион байгуулалттай болж байна. Манай ард түмэн нэг өдөр төр барих эрхтэй байдаг. Тиймдээ ч өөрсдийн дэмжсэн хүнээ сонгож сонгуульдаа идэвхитэй оролцоорой гэж хэлмээр байна. 

-Энэ удаагийн сонгуулиас та ямар үр дүн хүлээж байна вэ?

-Нам гэлгүй ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс сонгогдоно гэж бодож байна. Ард түмэн ч сонгох , дэмжих нэгнээ мэдэж байгаа. Сайн сайхан амьдрахын төлөө шударга хөдөлмөрлөж, шударга ажилладаг хүмүүс төрд сонгогдоно гэж би итгэж байна.

Сайн сайхан амьдрахын төлөө шударга хөдөлмөрлөж, шударга ажилладаг хүмүүс төрд сонгогдоно гэж би итгэж байна

-Залуучуудын сонгуулийн идэвхи сул байдаг шүү дээ. Үүн дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Залуучуудын сонгуулийн идэвхи муу байна гэж их яригдаж байна. Нэг талдаа одоо болж байгаа Евролигийн  тэмцээнийг үзэж байгаатай холбоотой байх. Гэхдээ ганцхан өдрийнхөө нойрыг зохицуулаад улс эх орныхоо удирдагчдыг сонгох сонгуулиа өгөөрэй гэж уриалья.

Баянгол дүүргийн иргэн С.Мөнхжил

-Санал авах үйл ажиллагааны зохион байгуулалт ямар байна вэ. Өөрийн чинь хувьд энэ сонгуулиас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Санал авах үйл ажиллагаа дажгүй сайн байна. Ерөнхийдөө энэ сонгуульд МАН-ыг дэмжиж байгаа. Олон жил төр барьсан туршлагатай хүмүүс байдаг гэдэг утгаараа энэ нам гарах байх. 

-Залуучуудын сонгуулийн идэвхи муу байдаг гэж яригддаг?

-Залуучуудаа сонгуульдаа сайн оролцоорой. Гэхдээ энэ жилийн хувьд фейсбүүк, сошиалаар нэлээн давалгаалсан шүү дээ. Тэгэхээр залуус харьцангуй идэвхитэй сайн оролцох байх.

Залуус харьцангуй идэвхитэй сайн оролцох байх