m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 01:22
93
Сонгинохайрханчууд сонгуульдаа идэвхитэй оролцож байна

Биднийг төлөөлж ирэх  дөрвөн жилд төр түшилцэх түшээдээ сонгох чухал өдөр өнөөдөр тохиож байна. Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 1.912.901 сонгогч санал өгөх бөгөөд санал авах 1998  байр ажиллаж байна.  

Санал авах байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллаж байна. Бид сонгуулийн санал хураалтын ажлыг сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны санал авах байраар зочиллоо. Тус хорооны хэсэг нь 73 дугаар тойрогт хамаарч байгаа юм.

12 дугаар хэсэгт сонгуулийн санал өгөх 2256 иргэн байдаг аж.

73 дугаар тойргийн 12 дугаар хэсэгт сонгуулийн санал өгөх 2256 иргэн байдаг аж. Өглөөний 07:30 цагаас эхний хүмүүс саналаа өгч эхэлсэн бөгөөд 10:00 цагийн байдлаар 250 орчим хүн саналаа өгөөд байгаа гэнэ. Мөн зөөврийн хайрцгаар 30 хүн санал өгөхөөс 28-н саналыг авчээ. Тус хэсгийн ахлах зохион байгуулагч Т.Мөнхгэрэл хэлэхдээ "Сонгуулийн санал хураалтын ажил хуулийн дагуу явагдаж байна. Энэ жилийн хувьд хүмүүс сонгуульдаа идэвхтэй ирж байгаа нь харагдаж байна. Үдшийн 22:00 цаг хүртэл саналаа авна" гэлээ.