m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 03:38
97
УИХ-ын дарга З.Энхболд саналаа өглөө

Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр  улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд гэр бүлийн хамт  59 дүгээр тойргийн долоодугаар хэсгийн хорооны санал авах байранд  саналаа өглөө. 

УИХ-ы дарга З.Энхболд хэлэхдээ "2016 сонгууль хуулийн дагуу эмх замбараатай явагдаж байна. Зохион байгуулалттай, эмх цэгцтэй  болж байна. Сонгуулийн Ерөнхий хороо сайн ажиллаж байна, ард иргэд ч сонгуульдаа идэвхтэй оролцож байна” гэлээ. Түүнчлэн иргэд, сонгогчдыг идэвхтэй оролцож, сонгууль өгөх боломжтой үлдсэн хугацаандаа бүгдээрээ саналаа өгөөрэй гэж уриалав.

Сонгуулийн 59 дүгээр тойргийн долдугаар хэсэгт 2110 сонгогч санал өгөхөөс өглөөний 11:00 цагийн байдлаар 384 сонгогч санал өгч, 17 хувийн ирцтэй байна. Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар есөн намын төлөөлөл ажиглагчаар ажиллаж байгаа гэнэ.