m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 04:35
129
Ч.Сайханбилэг: Ард түмний сонголт мэргэн байх болтугай

УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт үргэлжилж байгаа энэ мөчид Төрийн гурван өндөрлөг ч мөн саналаа өгч иргэний үүргээ биелүүллээ.

Тухайлбал,  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр  Хан-Уул дүүрэг дэх Удирдлагын академийн Б корпуст дахь санал хураах байранд очиж, саналаа өгсөн юм. Тэрбээр” Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр  Монголынхоо нийт ард түмэнд сонгуулийн баярын мэнд хүргэе. Үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу ард түмэн дөрвөн жилд нэг удаа сонгууль өгч, ирэх жилүүдийнхээ өнгийг тодорхойлдог. Бүх нам, эвслүүд хуулийн дагуу сонгуулийн компанит ажлаа амжилттай хийлээ. Ард түмний сонголт мэргэн байх болтугай. Ирж буй дөрвөн жилд эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе” гэлээ.  

Дашрамд дурдахад 2016 оны УИХ болон аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд иргэд идэвхтэй оролцож байна.