m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 04:42
120
Засаг дарга дараалал дайрахыг хүссэнгүй

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн 45 дугаар дунд сургуульд байрлах санал хураах хэсэгт 12.00 цагийн үед очиж саналаа өглөө. Санал хураалт явагдаж байсан тус сургуулийн биеийн тамирын заалны үүдэнд 30 гаруй хүн дугаарлан зогсож байсан бөгөөд Засаг дарга Э.Бат-Үүл орж ирээд дарааллын сүүлд очин зогссон. Санал хураах хэсгийн дарга эмэгтэй гарч ирэн Засаг даргыг дугаарлалгүй орж саналаа өгөхийг урьсан ч Засаг дарга дараалал дайрахыг хүсээгүй юм.

Засаг даргыг дугаарлалгүй орж саналаа өгөхийг урьсан ч Засаг дарга дараалал дайрахыг хүсээгүй юм