m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 05:00
128
З.Энхболд: Монголын баялаг Монголдоо ирж байхад уурлаж буйг ойлгохгүй байна

Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж буй асуудлын талаар УИХ-ын дарга З.Энхболд байр сууриа илэрхийлсэн байна.

Энд ямар ч улс төр байхгүй

Тэрээр хэлэхдээ “Манай улсын олон жилийн бодлого бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах саналыг үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Оросын талд тавьдаг байсан. Ташкентын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ асуудал шийдэгдэж, Оросын талаас албан ёсоор зарах санал ирсэн. Ямар ч байсан Эрдэнэт үйлдвэр Монголынх болох гэж байна. Хуулийнхаа дагуу УИХ-аар хэлэлцэгдэх ёстой. Үүнийг сонгуулийн улс төр болгож байгаа нь туйлын харамсалтай. Энд ямар ч улс төр байхгүй, Монгол Улсын баялаг Монголын мэдэлд ирж байгаад дургүйцэж байгаа зарим нэг хүмүүсийг огт ойлгохгүй байна" гэв.