m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 07:42
208
Өмнөговьд хамгийн өндөр усан оргилуур ашиглалтад оржээ

Өмнөговь аймагт амьд мэт үлэг гүрвэлтэй соёл амралтын хүрээлэн ашиглалтад орж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр Монгол улсын хамгийн өндөр оргилох усан оргилуур ашиглалтад орлоо. Тус оргилуурын өндөр нь 42 метрт хүрдэг байна.

Оргилуурын өндөр нь 42 метрт хүрдэг

Говь нутагт ийнхүү хүүхэд залуустаа төдийгүй нийт иргэддээ зориулсан бүтээн байгуулалт хийж байгаад нутгийнхан удирдлагууддаа талархаж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн нутгийнхан бус дотоод гадаадын жуулчдыг татсан ажил болжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн