m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 09:37
132
Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахыг хориглолоо

Нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан ирэх долоодугаар сарын 1-17-ныг хүртэл Их эзэн Чингис хааны талбайд олныг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглосон байна. Нийтийн эзэмшлийн талбайд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээнээс бусад хувийн хэвшил, олон нийтийн болон иргэний байгууллага, нам эвсэл, иргэдээс зохион байгуулах арга хэмжээ, жагсаал цуглааныг бүртгэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг долдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан ийнхүү хориглосон гэнэ.