m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 09:48
119
Тим Данкан дахин нэг лигт тоглоно

NBA-гийн ахмад довтлогч Тим Данкан дахин нэг улирал тоглохоор боллоо. Сагсан бөмбөгийн ертөнцөд түүнийг энэ улирлыг дуусгаад зодог тайлна хэмээн яригдаж байсан ч багтаа үлдэхээр болсон байна. Энэ жил 40 настай Данкан ирэх улиралд “Спэрс”-ийн төлөө зүтгэхдээ 5.6 сая “ногоон” халааслах аж.

Данкан өнгөрсөн улиралд 61 тоглолтод оролцохдоо 8.6 оноо, 7.3 самбар дунджилсан. Харин хасагдах шатны 10 тулаанд 5.9 оноо, 4.8 самбар дунджилсан билээ.