m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 11:14
77
Су.Батболд: Эрдэнэт үйлдвэрийн булхайтай алхмын талаар Үндсэн хуулийн цэцэд хандана

Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын  үйлдвэр болж байгаа гэдгийг Ерөнхий сайд өчигдөр мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улс  Эрдэнэт үйлдвэрийн 51, ОХУ-ын Ростех корпораци 49 хувийг эзэмшиж ирсэн. ОХУ-ын Ростехтэй хийсэн хэлцлийн  үр дүнд Монгол Улс цаашид Эрдэнэтийн 51 хувиа эзэмшиж, Монголын компани  49 хувийг нь эзэмших болсон юм.  Тэгвэл энэхүү шийдвэрийг МАН эсэргүүцэж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Су.Батболд "МАН Монголчуудын өмч болсон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ард түмний өмч байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Гэтэл ард түмний өмчийг хоёр жилийн өмнө байгуулагдсан 28 настай залуу удирдаж байгаа "Монголын зэс" компанид хувьчлуулж байгааг бид эсэргүүцэж байна. Энэхүү 49 хувийг ард иргэд эзэмшиж жинхэнэ эзэн нь байх учиртай. Ямар ч үед үүнийг зөвтгөх боломж байхгүй. Энэхүү асуудлаар Монгол Улсын Засгийн газар  УИХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргах ёстой байсан. МАН Эрдэнэт үйлдвэрийн энэхүү булхайтай алхмын талаар сонгуулийн дараа Үндсэн хуулийн цэцэд хандана.