m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 15:41
71
МАН-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ

УИХ болон аймаг нийслэлийн сонгуулийн урьдчилсан мэдээг СЕХ-ноос танилцуулсны дараа МАН-ынхан мэдээлэл хийлээ. МАН-ын дарга М.Энхболд "Хөдөө орон нутаг болон нийслэлээс ирсэн мэдээллээр МАН үнэмлэхүй амжилт гарган УИХ-ын 76 тойргоос 63-д нь ялалт байгууллаа.

Мөн орон нутаг, нийслэлийн ИТХ-ынсонгуульд амжилт гарган ялсан тухай баярт мэдээ ирлээ. Бидэнд итгэл үзүүлж, сонголтоо хийсэн Монголын ард түмэнд баярлалаа. Та бүхний итгэлийг алдалгүй, улс орныхоо хөгжлийг урагшлуулахын төлөө их зүйл хийх болно. Баярлалаа" гэв.