m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 15:54
102
З.Энхболд: АН Монголын ард түмний сонголтыг хүндэтгэн үзнэ

АН-ын дарга З.Энхболд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр "2016 оны сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Монголын ард түмэн сонголтоо хийжээ. Бид тэдний сонголтыг хүндэтгэн үзнэ. Бидний эрх барьсан дөрвөн жил амаргүй байсан.

Бид хийж болох бүх зүйлийг санаачлан, идэвх зүтгэлтэй байсныг хийсэн ажил харуулах байх. АН-аас арав гаруй хүн ялалт байгуулжээ. Тэдэндээ баяр хүргэе.

Хэцүү, амаргүй жилүүд үргэлжилнэ. МАН-ынханд амжилт хүсье. Журмын дагуу АН-ын дарга миний бие, Ерөнхий нарийн бичгийн дарга Эрхэмбаяр нар хариуцлага хүлээх болно" гэв.