m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.29 16:37
86
Маш нарийн зохион байгуулалттай сонгууль болж өндөрлөлөө

УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль өнөөдөр болж, хуулийн дагуу 22:00 цагаас санал хураалт албан ёсоор дууслаа. Манай сайтын сурвалжлах баг санал хураалт хаах үйл явцыг сурвалжилахаар Баянгол дүүргийн 68 дугаар тойргийн 11 дүгээр  хэсэгт очсон юм.  Энэ хэсэгт 1500 гаруй хүн санал өгөх ёстой байсан хэдий ч 1192 сонгогч саналаа баталгаажуулжээ. 22.00 цагт хамгийн сүүлийн хоёр хүн санал өгсөнөөр хаалгаа барьж, саналын дүнг СЕХ-руу хүргүүлэх үйл явц эхэлсэн.

Тодруулбал санал авах байрны хаалгыг түгжсэний дараа ажиглагчид болон зохион байгуулагчид өөрсдийн протоколыг тулгаж, үлдсэн саналын хуудсуудыг тоолж, саналын автомат машинд уншигдсан саналын хуудасны тоотой нэгтгэсэн. Үүний дараа нийт ажиглагчиддаа саналын машинд уншигдсан тоог хэвлэж өгсөн. 

Санал хураах үйл явцыг ажигласан найман ажиглагч ,зохион байгуулагчдын тоо нийлсэнээр саналын машины лацыг хөндөж модем холбон сонгогчдын мэдээллийг СЕХ-ны төв сервэр рүү илгээсэн. Энэ хугацаанд ямар ч хүн гадагшаа гарч, утсаар хэн нэгэнтэй холбогдоогүй бөгөөд саналын мэдээлэл явсаны дараа санал хураах хар машиныг унтраалаа.

Зохион байгуулагч, ажиглагчид дээд зэргийн зохион байгууулалт, дэг журамтай байсан учраас ямарваа нэгэн үл ойлголцол, маргаан гаралгүй энэ удаагийн сонгууль өндөрлөлөө. Хэн нэгэн дундаас нь хакерддаггүй л юм бол энэ удаагийн сонгууль маш нарийн зохион байгуулалтта боллоо.