m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 01:49
64
1739 сонгогчийн аюулгүй байдлыг ханган ажиллав

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар орсон борооны улмаас гол мөрний усны түвшин эрс нэмэгдээд байсан. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас өчигдөр болсон сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Найман аймгийн 17 суманд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгуулллагын 86 албан хаагч, 29 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 1739 сонгогчийг завь болон автомашинаар голоор гаргах, буцаах ажлыг зохион байгуулан ажилласан байна.