m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 02:56
137
А.Мөнх-Эрдэнэ, Б.Нэмэхбаяр нар Хөлөнбуйрт түрүүлжээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйрт насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсын 11 бөх барилдсанаас хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.

57 кг-ын жинд  А.Мөнх-Эрдэнэ алт,  ҮБТДС-ийн бөх Д.Балжинням мөнгө, 65 кг- ын жинд “Хасу-Мегастарс” клубын бөх, олон улсын хэмжээний мастер Батсайханы Нэмэхбаяр алт, мөн клубын бөх Энхтуяагийн Тэмүүлэн мөнгө,  Б.Наранболд хүрэл, 74 кг-ын жинд ОУХМ Д.Гомбодорж мөнгөн медаль авчээ.