m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 03:23
154
Төрсөн эгч дүүс төр түшилцэх нь

УИХ-ын гишүүн Б.Наранхүү түүний эгч Б.Саранчимэг нар улс төрд мөр зэрэгцэн хүчин зүтгэхээр боллоо. Өмнөх парламентад баз хүргэн, хамаатан саднууд төр түшилцэж байсан ч төрсөн эгч дүүс сонгогдож байсан удаагүй. Тэгвэл энэ удаа эхийн хэвлий нэгт эгч дүүст ард түмэн итгэл хүлээлгэж төрд илгээлээ.  

Б.Саранчимэг МАН-аас Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт нэр дэвшиж ялалт байгуулсан бол “Мон-Уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүү Ардчилсан намаас Дундговь аймгийн 16 дугаар тойрогт нэр дэвшиж сонгогдлоо.

Б.Наранхүү нь 2012 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болж байсан бөгөөд ийнхүү парламентад улиран суух нь. Харин түүний эгч Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан чамгүй хөдөлмөрч эмэгтэй билээ.