m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 06:38
148
Аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 93 хувиар ялалт байгуулжээ

Аймгийн сонгуулийн хорооноос 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцууллаа. УИХ, аймгийн ИТХ-ын сонгуульд санал өгөх 72.321 сонгогч тус аймагт бүртгэгдэж 74.91 хувийн ирцтэйгээр сонгуульд оролцжээ.

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн 41 суудалд гурван намын 87 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 38 суудлыг МАН, гурван суудлыг АН авчээ. Харин УИХ-д гурван мандатын төлөө 16  хүн нэр дэвшсэнээс 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатар, 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Тогтохсүрэн, 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг  ялалт байгуулжээ.