m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 07:28
78
Сонгуулийн өдөр согтуу 32 жолоочийг саатуулжээ

УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр болж өндөрлөлөө. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 29-30-нд согтууруулах ундаа худалдахыг хориглоод байсан. Гэсэн ч сонгуулийн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нарыг журамлаж саатуулсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Сонгуулийн өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр 267 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж 21 хүн хүнд, хөнгөн гэмтсэн.