m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 08:48
113
Баянхонгорчууд сонгуульдаа 80 хувьтай оролцсон байна

УИХ-ын болон ИТХ-ын сонгууль хамт болж өндөрлөлөө. Баянхонгор аймгийн хэмжээнд сонгуулийн санал өгөх насны 55.645 иргэн байснаас 80 хувь нь саналаа өгсөн байна. Дөрвөн намын 110 нэр дэвшигч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 41 тойрогт өрсөлдсөнөөс Монгол ардын нам 24 суудал, Ардчилсан нам 17 хүний суудлыг авсан байна.

Түүнчлэн саналын хуудас дутсантай холбогдуулан зарим сумдад гар аргаар хэвлэсэн саналын хуудсаар 100 гаруй иргэний саналыг авчээ. Сонгуулийн ерөнхий хороонд тус мэдээллийг явуулсан бөгөөд саналыг хүлээн зөвшөөрсөн эсэхээс хамаарч урьдчилан танилцуулсан дүнд тодорхой өөрчлөлт орж болзошгүй талаар сонгуулийн хорооноос мэдээлж байна.