m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.06.30 09:14
139
Үндэсний дата төв сонгуулийг технологийн өндөр түвшинд зохион байгууллаа

“Үндэсний Дата Төв” УТҮГ нь Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Улсын Их Хурлын 10 дугаар тогтоолын дагуу Улсын их хурал, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд автоматжуулсан системийн техник, технологийн найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Сонгуулийн Ерөнхий Хороонд дэмжлэг үзүүлэн амжилттай хамтран ажиллалаа. 

Сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдлийг шалган турших, баталгаажуулж гэрчилгээ олгох бэлтгэл ажлын хүрээнд, сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, техник, технологийн саатал, алдаа гарсан үед хурдан шуурхай ажиллагаанд оруулах үүрэгтэйгээр Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан Ажлын хэсэгт “Үндэсний Дата Төв” УТҮГ–аас холбогдох инженер, техникийн ажилтнуудаа томилон ажиллуулсан. 

“ТҮЦ” машинаар сонгуулийн өмнөх өдөр буюу 2016 оны 06 сарын 28–ны өдөр нийт 6112, 2016 оны 06 сарын 29–ний өдөр нийт 3226 иргэн “Иргэний үнэмлэхний лавлагаа” үйлчилгээг авсан байна.


Сонгуульд санал өгөх иргэн иргэний цахим үнэмлэхээ гээж, үрэгдүүлсэн, хурууны хээ танихгүй байх тохиолдолд Улсын бүртгэлийн иргэний цахим үнэмлэхний лавлагаагаар сонгууль өгөх боломжтой байхаар холбогдох хуульд тусгагдсан байдаг. “Үндэсний Дата Төв” УТҮГ нь Төрийн үйлчилгээний цахим машин буюу “ТҮЦ” машины ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд сонгуулийн санал авах өдөр Улаанбаатар хотод 57 ширхэг, хөдөө орон нутагт 29 ширхэг “ТҮЦ” машины тогтмол хэвийн ажиллагааг хангаж ажилласнаар улсын хэмжээнд “ТҮЦ” машинаар сонгуулийн өмнөх өдөр буюу 2016 оны 06 сарын 28–ны өдөр нийт 6112, 2016 оны 06 сарын 29–ний өдөр нийт 3226 иргэн “Иргэний үнэмлэхний лавлагаа” үйлчилгээг авсан байна.