m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 02:23
83
УИХ-ын гишүүдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барина

2016 оны УИХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн сарын 29-нд орон даяар болж өнгөрлөө. УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигч өнөөдөр 12.40 цагт Төрийн ордны “Баганат танхим”-д УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авна.

14.00 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэрсийг нь өргөн барина

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдээс 65, Ардчилсан намаас ес, МАХН-аас нэг, бие даагч нэг ялалт байгуулсан юм. Тэдэнд түр үнэмлэх гардуулж өгсний дараа буюу 14.00 цагийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид нэрсийг нь өргөн барих аж.