m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 03:55
118
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглоно

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбогдуулан энэ сарын 13-ны 01.00 цагаас 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглов. Энэ өдрүүдэд Монгол Улсад ирэх болон явах зорчигчдыг “Буянт Ухаа” Спорт цогцолборт бүртгэж, аюулгүйн үзлэгт хамруулах юм. Аюулгүйн үзлэгт хамрагдсаны дараа нисэх буудал руу тусгай автобусаар зөөвөрлөх талаар МИАТ компаниас мэдээллээ. Иймд энэ хугацаанд Улаанбаатар хотноо ирж буй зорчигчдыг "Чингис Хаан" олон улсын нисэх буудлаас тусгай автобусаар хүлээн авч "Буянт-Ухаа" цогцолборт хүргэх болно.

Монгол Улсад ирэх болон явах зорчигчдыг “Буянт Ухаа” Спорт цогцолборт бүртгэж, аюулгүйн үзлэгт хамруулна