m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 04:44
125
Сонгуулийн дүнг дундаас нь хакердах боломж байгаагүй

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний 202 ажиглагч УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр буюу зургаадугаар сарын 29-нд сонгогчдын саналыг авч байгаа байдал, саналын хуудсыг тоолох дүнг гаргах үйл явц, техникийн тооллого зэрэг нь Сонгуулийн тухай хуулийн дагуу болж буй эсэхэд хяналт тавьж ажиглалт хийжээ. Ажиглалт нь Улаанбаатар хотын есөн дүүргийн 101 хэсгийн хороог хамарсан байна.

Ажиглалт нь Улаанбаатар хотын есөн дүүргийн 101 хэсгийн хороог хамарсан

202 ажиглагчийн ирүүлсэн мэдээллийг нэгтгэн үзвэл 2016 оны УИХ-ын сонгууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийг хурлын сонгуулийн санал хураах, тоолох дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд болсон ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй гэж дүгнэжээ.

Энэ талаар Нээлттэй нийгэм форумын байранд өнөөдөр Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт, Өөрчлөлтийн салхи зэрэг залуучуудын төрийн бус байгууллагууд мэдээлэл хийсэн байна.

Сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй

2012 оноос эхлэн саналын хуудсыг автомат машинаар уншуулдаг болсон. Энэ удаагийн сонгуулиар автомат машинд уншигдсан саналын дүнг төв сервер рүү шууд дамжуулах, ингэхдээ мэдээллийн технологийг ашиглан шууд дэлгэцэнд гарган үзүүлсэн нь олон нийтийн дунд байсан эргэлзээг тайлжээ. Эдгээр ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл технологийн хэлтсийнхэн өндөр төвшинд зохион байгуулж, сайн ажилласныг онцлон тэмдэглэлээ.

Ингэхдээ автомат машин нь саналын хуудсыг тоолуулахад ямар хэрэгтэй вэ гэдэг нь давхар батлагдсан гэдгийг мөн сануулсан юм.

Тухайлбал, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах ажиллагаа 22.00 цагаар дууссан. Харин саналын дүн 22.20 цагаас эхэлж иржээ.

Саналын дүн 22.20 цагаас эхэлж иржээ

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас мөн газар зүйн байршлаасаа хамаарч Баян-Өлгий аймагт өндөр, өндөр уул нь халхлаад утасны сүлжээ орж ирдэггүй учраас тэнд саатах магадлалтай байжээ. Гэтэл ийм асуудалгүй газруудын сонгуулийн хэсгийн хороо саналын дүнгээ ирүүлэхгүй байсан тохиолдол гарчээ. Гэхдээ санал хураалтын дүнг гаргах үйл явц өмнөхийг бодвол илүү хурдтай ил тод болсон байна.Сервер дээр ирж байгаа дүн эцсийн дүн биш, сервертэй тулгаж үздэг учраас дундаас нь хакердах боломжгүй.

Сервер дээр ирж байгаа дүн эцсийн дүн биш, сервертэй тулгаж үздэг учраас дундаас нь хакердах боломжгүй

Америкийн автоматжуулсан санал тоолох машинаас манайд ашиглаж байгаа автомат машины систем нь өөр, тодорхой хэмжээгээр гар ажиллагаа шаарддаг, хяналтын систем нь сайн хийгдсэн төхөөрөмж гэдгийг тодотголоо.