m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 07:25
244
Солонгосын шүүх ийм шийдвэр гаргажээ

Монгол Улсын иргэд БНСУ-д ажиллаж, амьдарч байхдаа амь насаа алдсан хэрэг гарсаар байна. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Канвонду Чүнчон хотын гүүрний засварын ажлыг гүйцэтгэж байсан хоёр монгол хүн амь насаа алдсан хэрэг гарсан аж. Энэ хэргийг Солонгосын шүүх хэлэлцээд  ажлын хариуцлага алдаж, алдаа гаргасан ажил хариуцагч Иму Жон нарт зургаан сар хорих  , даамал Кандад дөрвөн сарын хорих ял оноосон байна. Мөн ажлын хаиуцлага алдсан хүмүүст нэгжилийн тэнсэн харгалзах ялыг оноож, таван сая төгрөгийн торгууль оноожээ.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Канвонду Чүнчон хотын гүүрний засварын ажлыг гүйцэтгэж байсан хоёр монгол хүн амь насаа алдсан хэрэг гарсан аж

Хэргийг эргэн сануулахад өнгөрсөн жилийн VIII сард Чүнчон Увол гүүрний  төмөр хашааг холбосон 10 м урттай хөлний гишгүүрийн тавцангаас барилгын эд материалыг зөөвөрлөж байхдаа тэд осолджээ. Мөрдөн шалгах хүрээнд ажлын байранд аюул учруулах эд юмсыг зайлуулах, гишгүүрийн тавцанг шалгаагүй болохыг тогтоов. Мөн ажлын байрны аюулгүй ажиллагааны сургалт явуулаагүй, ажилчид аваарын хантаазаа тайлсан, тавцан гишгүүрт хуучин төмөр эдийг ашигласан нь хүн амиа алдахад хүргэсэн юм байна.

Шүүгдэгчид буруугаа хүлээж, шүүх хурлыг даргалагч талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй харилцан тохиролцож, хуулийн өмнө ял шийтгэл хүлээлгэхгүй гэсэн саналыг нэгтгэн шийдвэрлэсэн гэнэ.