m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 08:12
108
Д.Амартүвшин "Чингис хаан" гранприд аваргаллаа

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн чансаа олгох "Чингис хаан Гранпри-2016" тэмцээн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Д.Амартүвшин түрүүллээ. Алтан медалийн төлөө Д.Амартүвшин, Н.Сэр-Од нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байсан юм. Хоёр бөхийн барилдаан тэнцүүхэн үргэлжилж, Д.Амартүвшин торгуулиар ялалт байгууллаа. 

А хэсгийг тэргүүлэн барилдсан Д.Амартүвшин хэсгийн аваргын төлөө Д.Баярмагнайг ялж, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхийн төлөө ОХУ-ын бөхийг ялаад байсан юм.