m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.01 08:29
122
МУГТ М.Уранцэцэг Г.Отгонцэцэгийг ялж, түрүүллээ

Жүдо бөхийн “Чингис хаан” гран при Улаанбаатар хотын Буянт-Ухаа спорт цогцолборт өнөөдөр эхэллээ.  Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн аваргын төлөө МУГТ М.Уранцэцэг, Казахстаны нэрийн өмнөөс барилддаг Г.Отгонцэцэг нар барилдлаа. МУГТ М.Уранцэцэг өрсөлдөгчөө тэвэрч шидэн юүко үнэлгээгээр ялалт байгууллаа. 

М.Уранцэцэг Кыргызстаны Б.Бейшеналиг 26 секундэд далаар нь цэвэр савж, хагас шигшээд М.Долгоржавыг буулган авч аваргын төлөө өмнө нь гурван удаа ялагдаад байсан Г.Отгонцэцэгийг ялж аварга боллоо.