m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.02 02:49
85
НИТХ-ын анхдугаар хуралдаан даваа гаригт болно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг 07 сарын 04-ний өдөр буюу Даваа гарагт 11.00 цагаас хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийлвэрлэв.

Анхдугаар хуралдааныг 07 сарын 04-ний өдөр буюу Даваа гарагт 11.00 цагаас хуралдуулна

Үүнд:

-Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

-Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох

-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.