m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.02 02:56
80
Хятад улсад ял эдэлж буй иргэнээ шилжүүлэн авлаа

Монгол Улс өнөөдрийн байдлаар: 

  1. Бүгд Найрамдах Солонгос Улс

  2. Бүгд Найрамдах Хятад Ард Улс

  3. Канад Улс

  4. Оросын Холбооны Улс

  5. Бүгд Найрамдах Польш Улс

  6. Бүгд Найрамдах Турк Улс

  7. Бүгд Найрамдах Куба Улс 

  8. Бүгд Найрамдах Энэтхэг Улс

  9. Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хон Конг гэх мэт 9 улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаад байна.

Энэхүү гэрээ, хэлэлцээрийг байгуулснаар тухайн улсад ял эдэлж буй иргэнийг хүсэлтээ гаргасан тохиолдолд Эх оронд нь шилжүүлэн авч, үргэлжлүүлэн ялыг нь эдлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

 

Хууль зүйн яам ял эдэлж буй иргэдээ шилжүүлэн авах талаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай “Ялтан шилжүүлэх гэрээ” байгуулснаас хойш анх удаа 2016 оны зургаадугаар сард тус улсад ял эдэлж байсан иргэнийг шилжүүлэн авлаа. Тэрбээр 2007 онд 15 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байсан юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай “Ялтан шилжүүлэх гэрээ” байгуулснаас хойш анх удаа ял эдэлж байсан иргэнийг шилжүүлэн авлаа

Энэхүү ажиллагаанд ГХЯ-ны консулын газар, Бээжинд суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэс, УЕПГ, Тахарын Ерөнхий Газар идэвхтэй хамтран ажилласан юм.

Эх сурвалж: Монгол Улсын Хууль Зүйн Яам