m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.02 05:09
88
Уурхайн гүнд гурван хүн нас баржээ

Нийслэлийн Налайх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд гарсан ослын улмаас гурван хүн нас баржээ.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн албан хаагчид ажиллаж уурхайн аман дээр агааргүйтсэн байдалтай хэвтэж байсан иргэн Ч, А, Т,  20 метрийн гүнтэй агааргүй уурхайгаас Г нарыг гарган авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Харин  иргэн Л, А, А нарын цогцосыг  20 метрийн урттай агааргүйн амнаас гарган авч дүүргийн эрүүл мэндийн төвд тус тус шилжүүлэн өгсөн.