m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.02 05:17
104
"Эрдэнэзуу" музейгээс бурхан хулгайлсан этгээдүүдэд 10 жилийн ял оноолоо

Өвөрхангай аймгийн Хархорин сумын "Эрдэнэзуу” музейгээс 2014 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө долоон ширхэг бурхан хулгайд алдагдсан талаар бид мэдээлж байсан.  Уг  гэмт хэргийг хоёр жилийн хугацаанд шалгасны эцэст  Хархорин сум дахь сум дундын шүүхээр хянан шийдвэрлэлээ.

Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Т, Д, М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба шүүх хуралдаанаар шүүгдэгч Т, Д, М нарт 10 жилйн хорих ялыг оноож тус бүрээс нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж авахаар болжээ. Шүүгдэгч нарын ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болжээ.