Булган аймгийн ИТХ-ын зургаа дахь удаагийн сонгуулийн ээлжит бус хуралдаан боллоо. Хуралд 77.7 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Энэ удаагийн хуралдаанаар аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2015 төсвийн нэгдсэн тайлангийн дүн, аймгийн ИТХ-ын 2012-2016 оны үйл ажиллагааны тайлан, концессын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.