m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.05 01:52
126
Хотын дарга агсны хүү хотыг удирдалцах нь

Ялалтын баяраа тэмдэглэх ч завгүй, төр засгаа эмхлэхээр өдөржин шөнөжин сууцгааж буй МАН-ынхан зарим албан тушаал дээр хэнийг томилох вэ гэдгээ тодруулаад эхэлжээ.  Төр засгаа яаралтай байгуулж улсын ажлыг гацаахгүй байх үүргийг Ерөнхийлөгч өгсний дагуу УИХ, Засгийн газар, НИТХ, Нийслэлийн Засаг дарга нар өнөөдөр ажилдаа орох бололтой. 

Хот гэдэг том айлын ерөнхий менежерийг залуучуудын төлөөллөөр удирдуулах чиглэл баримталж, хотын ерөнхий менежерт Э.Мөнх-Очирыг томилохоор тохиролцжээ.Түүний аав Л.Энэбиш агсныг монголчууд сайн мэддэг, хүндэлдэг нэгэн байсан юм. Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцон, хот болон УИХ-ыг удирдаж байсанм гэгээн мөртэй нэгэн юм.

Харин хүү нь  хтын захиргааг анхан шатнаас нь удирдаж Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, Засаг дарга, хотын ерөнхий менежер, УИХ гишүүн зэрэг төр засгийн ажилд чамгүй олон жил махлагдсан түүний туршлагыг ардын намын журамт нөхөдүүд нь үнэлдэг бололтой. 

Нийслэлийн нүүр царайг менежемент сайтай залууд даатгаж буй нь МАН-ын аз жаргалтай хотын нэгэн хувилбар бололтой.