m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.07 02:31
79
Төрийн туг залах үеэр хөдөлгөөнийг хязгаарлана

Үндэсний их баяр наадмын өдөр буюу долоодугаар сарын 11-нд 09.30-11.00 цагт Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолын арга хэмжээний үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас Хоум плаза хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах аж.

Харин долдугаар сарын 12-нд 21:50 цагт Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслолын арга хэмжээний үеэр Төрийн ордны зүүн зам, Олимпийн гудамж, Махатма Гандийн гудамж зэрэг замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлан зохицуулалт хийхээр болжээ.