m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.24 04:07
216
Анхны болзоонд өгөх зөвлөгөө

“Сайхан сэтгэгдэл төрүүлэхэд хоёр дахь боломж байдаггүй” гэж үг бий. Мэдээж танд олдож буй эхний боломж бол анхны болзоо. Хүн хүний онцлог байдлаас үүдэн зарим болзооны зөвлөгөөнүүд хэрэгжихгүй байх талтай. Харин энд  аль нэгийг нь тоолгүй өнгөрөөвөл бүтэлгүйтэх магадлал тун өндөр 10 зөвлөгөөг бэлтгэлээ.

  1. ДАА: Бүх юманд чи даах ёстой. Тооцоогоо хувааж хийнэ гэсэн асуудал байхгүй шүү. Хэрвээ бүсгүй чинь тооцооноос хийлцэхийг хүсвэл битгий зөвшөөр. Яахав зүтгээд байвал хийлгэж болно л доо. Гэхдээ ингэх эмэгтэйчүүд ховор л болов уу. Хэдийгээр тогтсон дүрэм биш ч гэлээ энэ маш чухал. Эмэгтэйчүүд наанаа хэлэхгүй ч цаанаа юм бодож амжсан л байдаг.
  2. УУЛЗАХ ГАЗАР: Анхны болзоонд кино үзэх тэр бүр тохиромжгүй гэдэг. Дэлгэц ширтээд чимээгүй суугаад байвал хэрхэн нэг нэгнийгээ мэдэх билээ. Түүний оронд оройн хоол ч юм уу, тухтай, аятайхан газар орох хэрэгтэй. Хэрвээ мөнгөний асуудалтай байвал сайхан цэцэрлэгт хүрээлэнд, эсвэл гэртээ урьж болно.
  3. БОЛОВСОН ЗАН: Төгс жентльмен байх гээд яах вэ. Гэхдээ наад захын соёлуудыг мэддэг байвал зүгээр. Хаалга түрүүлж онгойлгож өгөх, зөөгчтэй эелдэг харьцах, ядаж хараалын үг хэлэхгүй байх хэрэгтэй. Гол нь хоцорч болохгүй.
  4. ХҮНДЛЭЛ: Та хоёр бие биенээ төдийлөн сайн мэдэхгүй бол анхны болзоон дээр элдэв зүйл хийгээд дэмий. Мэдээж нэг нэгнийгээ таниж мэдэхэд өөрөөрөө байх нь чухал боловч анхны болзоон дээр архи уух, тамхи татах, эмэгтэй хүн дургуйцэж мэдэхээр зүйлсийг хойш тавь.
  5. ӨӨРТӨӨ ИТГЭ: Өөртөө итгэлтэй, бүх зүйлийг гартаа ав. Энэ мэдээж гарнаас нь хөтлөөд ийш тийшээ татаж чирээд явахын нэр биш. Гэхдээ чиний гаргасан санаачлага түүнд таалагдах ёстой.
  6. ГАДААД БАЙДАЛ: Өөртөө болон тухайн орчин нөхцөлдөө тохирсон хувцас өмс. Мэдээж цэвэрхэн, сайхан байх ёстой. Эмэгтэйдээ хаана уулзахаа урьдчилж хэлсэн бол тэр ч гэсэн аятайхан хувцаслах нь дамжиггүй. Шүршүүрт ор, сахлаа хус, үнэртэй ус байвал багахан түрхэхэд гэмгүй.
  7. ЯРИА: Бүх л оройжингоо өөрийхөө тухай ярьж тэнэгтэв ээ! Юмыг яаж мэдэх вэ, очоод таг гацчихгүйн тулд сонирхолтой байхаар хэдэн асуулт урьдаас бэлдсэн байвал зүгээр. Эелдэг, найрсаг үг ярих нь чухал. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Төдийлөн сонирхолтой биш л бол ажил мэргэжил, хичээл сургуулийнхаа тухай хэдэн минутаас илүү яриад хэрэггүй. Хуучин найз охин юм уу, өөр байсан өөр бусад харилцааныхаа тухай бас яриад дэмий.
  8. ХУГАЦАА: Мэдээж та хоёроос өөрсдөөс чинь хамаарах боловч анхны болзоо нэг их удаан байх шаардлагагүй. Болзох газар чинь очиход их хугацаа аваад байх ч ёсгүй. Хэт оройтож болохгүй.
  9. БЭЛЭГ: Анхны болзоон дээрээ жижигхэн бэлэг өгнө гэдэг сайхан санаа. Үнэтэй юм байх хэрэггүй, ганц улаан сарнай байхад л хангалттай. Яах вэ, эмэгтэй хүний сэтгэлийг татахаар өхөөрдөм, онцгой, шинэлэг бэлэг сонговол зүгээр. Ихэнх эмэгтэйд энэ нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
  10. ЭЦЭСТ НЬ...: Хэрвээ анхны болзоондоо сэтгэл хангалуун байсан бол, дахиж түүнтэй уулзмаар байгаа бол түүнийгээ шууд хэл. Дахиж удаан хүлээлгээд хэрэггүй, таалагдсан гэдгээ илэрхийл. Хэрвээ түүнд бас таалагдсан бол та хоёрт амжилт хүсье. Харин онцгүй байсан бол бүдүүлэг байх хэрэггүй, эвтэйхэн ойлгуулаарай.