m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.24 04:14
515
Хүүхдийнхээ өрөөг хэрхэн тохижуулах вэ

Хүүхдийн өрөөг тохижуулах нь хэцүү мөртлөө сонирхолтой. Хүүхдийнхээ нас, хүйс, сэтгэхүйд нь тохируулан өрөөг нь тохижуулах нь өсөлт бойжилт зан ааш, цаашдын амьдралд нь нөлөөтэй.

  • Хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх, тоглох, амралтын хэсэг гэж хуваах хэрэгтэй.

Хүүхдийн өрөөний тавилга нь хүүхдийн бие даасан чанарыг илтгэдэг байвал сайн.Тиймээс тавилга нь байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдсэн байх нь тэдний эрүүл мэндэд чухал үүрэгтэйг санаарай. Үүнээс гадна хурц ирмэгтэй  тавилгаас зайлсхийх хэрэгтэй.

  • Хамгийн гол нь хүүхдийн өрөө тэдний өөрийн гэсэн хувийн орон зай, орчин ертөнцийг бүрдүүлэх нь чухал юм.
  • Ингэхийн тулд тэдний зүйлсээр өрөөг тохижуулах нь зөв. Хүүхэд чинь онгоцонд дуртай, онгоцны нисгэгч болно гэж ярьдаг бол өрөөнийх нь хана таазанд онгоц байрлуул. Тэгснээр мөрөөдлийг нь улам дэмжих болно.
  • Хүүхдийн өрөөнд гэрэлтүүлэг маш чухал үүрэгтэй. Орой унтахад нь тас харанхуй бус бүүдгэр таатай орчин бүрдүүлж өгвөл хүүхэд тайвширч, шөнөжингөө сайхан нойрсдог. Харин өрөөгөө илүү загварлаг, орчин үеийн болгохыг хүсвэл дээш чиглэлтэй гэрэл эсвэл шөнө гэрэлтдэг наалтууд хэрэглээрэй.
  • Ихэнх эцэг эхчүүд өөрийнхөө дуртай өнгөөр хананы обойгоо сонгох нь элбэг байдаг. Гэхдээ хана хүүхдийн харааг ядраахгүй, тайвшруулах өнгөтэй байвал хүүхэд өдөржингөө өрөөндөө өнжсөн ч чадна. Мэргэжилтнүүд хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой өнгийг цайвар ногоон гэж үздэг ч мэдээж хүүхдийн нас хүйс зэргийг харгалзан эрэгтэй хүүхдийн өрөөнд усан цэнхэр, эмэгтэй хүүхдийн өрөөнд цайвар ягаан өнгө сонгоорой. Мөн цагаан өнгөтэй байвал цэвэр цэмцгэр харагдана.