m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.24 04:22
87
Та өдөрт хэдэн цаг унтдаг вэ

Урт насалж, эрүүл аж төрөхөд хэдэн цаг унтах ёстойг Японы эрдэмтэд нотолжээ. Тэд зүгээр нэг хэдэн хүмүүсийг ажиглан, таамаг дэвшүүлэх биш харин бүр судалгаанд хамрагдсан хүмүүсээ 25 жилийн турш анхаарлынхаа төвд байлгаж, судалсныхаа хүчинд энэ судалгааг гаргажээ.Тэд эхлээд хүнийг нас барахад ямар хүчин зүйл нөлөөлдгийг олж нээхээр амьдралын хэв маягт нь бүрэн судалгаа хийжээ. Харин дараа нь амралт, нойронд анхаарлаа хандуулсан байна. Энэ уйгагүй судалгааны үр дүнд ихэвчлэн нэг өдөр 7 цаг унтдаг хүн хамгийн эрүүл байсан ба харьцангуй урт насалдаг болохыг мэджээ. Харин өдөрт 5-аас доош цаг унтдаг хүний бие бүрэн амарч чадаагүйгээсээ эрт хөгшрөх хандлагатай болох нь ажиглагджээ. Мөн өдөрт 9-өөс дээш цаг унтдаг хүний оюун ухаан удаан тогтоолттой болох нь ажиглагджээ. Гэхдээ хүн бүрт амьдралын хэв маяг, ажил хөдөлмөр, тухайн орны цаг уурын онцлогоос шалтгаалж, нойрны үргэлжэх хугацаа нь өөр өөр байдаг. Иймд энэ судалгаа дэлхий даяар үйлчлэхгүй гэдгийг тэд хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч энэ ор үндэсгүй зүйл биш гэдгээ ч тэд нотолжээ.