m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.24 09:13
126
Арвайхээр-Хужиртын зам борооны улмаас сэтэрчээ

 Энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй борооны улмаас Арвайхээр-Хужирт чиглэлийн А08 дугаартай улсын чанартай сайжруулсан шороон замын Мөстийн гүүрний цаад талд 100 метр газар үерт автаж замын далан урссан байна. Осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул тус чиглэлийг зорих жолооч, тээвэрчид замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан анхааруулж байна.