m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.25 05:39
100
Засгийн газрын хуралдаан долоо хоногийн бүрийн лхагва гаригт болно

 

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдаж байхаар болжээ. Өмнө нь Н.Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар бямба гаригт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар даваа гаригт хуралддаг байсан юм. Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг байна. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг аж. Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн долоо хоног бүрийн лхагва гаригт хуралдаж байхаар шийдвэрлэсэн байна.

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүн 13 яам, 16 сайдтайгаар үйл ажиллагаа явуулна. Одоогоор нэр бүхий 11 яамдын сайд нь томилогдоод байгаа юм. Энэ долоо хоногтоо үлдсэн дөрвөн яамны сайд тодорно гэсэн хүлээлттэй байна.