m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.26 00:06
72
Төв цэвэрлэх байгууламжийн засварыг ирэх есдүгээр сард дуусгана

Төв цэвэрлэх байгууламжийн засвар өдгөө үргэлжилж буй бөгөөд ирэх есдүгээр сард дуусгана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.

Улаанбаатарыг өмхийрүүлэх гол эх үүсвэр болсон олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгч ашиглан боловсруулж байгаа гэнэ. Ингэснээр үнэрийг нь саармагжуулж, хоргүй болгох аж. Шинээр гарч байгаа лагийг хэт авианы төхөөрөмжүүд ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй болгох юм байна.

Байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулахын тулд хуучирсан бетон хийц, тусгай зориулалтын тоног төхөөрөмж, шугам хоолойг ч засаж буй. Мөн Туул гол хүртэлх далан сувгийг засах, эсвэл шинээр барьж, нуур цөөрмийн бохирдлыг арилгах аж.