m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.26 03:16
159
Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Хүний өдөр тутмын амьдрал гэдэг нэг нэгнээ залган тасралтгүй үргэлжилж байдаг таатай ба таагүй олон жижиг үйл явдлын цуврал гэдэг. Эдгээрээс таагүй олон жижиг зүйлийг төвөггүй арилгахад туслах зөвлөгөөг танд хүргэж байна.

- Тавилгыг зөөх үед шал зурах эрсдэлтэй. Тэгвэл хуучин оймсыг углавал шалаа хамгаалж чадна.

- Аяга таваг угаагчийг хэрэглээгүй үедээ хуурай байлгахын тулд цаасны хавчуур ашиглахад л хангалттай.

- Эмульстэй будгийн толбыг хүүхдийн тосоор хялбар арилгана.

- Индүүний ёроолын харласан хэсгийг арилгахын тулд дээр нь давс асгасан цаасыг индүүдэхэд хангалттай.

- Хөргөгчинд их ногоо хадгалах үед эвгүй үнэртэй болдог. Ийм үед ногоогоо сониноор ороовол эвгүй үнэртэй болохгүй.

- Угаалтуурын ус удаан доошлоод байвал хоолой руу хагас литр халуун усанд хагас аяга хүнсний сод хийгээрэй.

- Зэвэрдэггүй төмөр буюу “нерж” гэсэн бичигтэй эдлэлүүдийг оливын тосоор цэвэрлэхэд сайн өнгө орно.      --Эхлээд тостой алчуураар сайтар арчаад дараа нь хуурай цаасан алчуураар гялалзтал арчина.

- Хромон эдлэлийг гялалзуулахад хүүхдийн тос хамгийн тохиромжтой. Цэвэр даавуун алчуур дээр бага зэрэг хүүхдийн тос асгаж байгаад хромтой гадаргууг сайтар арчихад хангалттай.

- Цамцанд тогтсон уруулын будгийн толбыг үсний лакаар хялбар арилгаж болдог. Уруулын будаг болсон зүйлийг угаалгын машинаар угаах гэж байгаа бол эхлээд үсний лак шүршээд арван минут болсоны дараа чийгтэй даавуу, эсвэл хөөсөөр арчаад дараа нь угаалгын машинд хийгээрэй.

- Хоол хийхэд ашигладаг хөнгөн цагаан гялгар цаас нь шилэн аяга тавагны толбыг арилгахад нэн тохиромжтой. Гялгар цаасыг бөөгнөрүүлж базаж байгаад аяга угаагч хөөсний оронд ашиглахад хангалттай.

- Мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ ердийн сода ашиглаж байгаарай. Эхлээд мөнгөн эдлэлээ сайтар угаагаад дараа нь хөнгөн цагаан гялгар цаас дэвссэн саван дотор хийгээд дээрээс нь литр буцалсан ус, аяганы хэмжээтэй сода хийсэн уусмалыг нэмээд хэдэн минут байлгана. Энэ хооронд химийн урвал явагдаж мөнгөн  эдлэл дээрх харласан хэсэг арилна.

- Машин өнгөлдөг тос нь угаалтуур, цорго, шүршүүрийг өнгөлөхөд тохиромжтой. Ингэснээр савантай усны толбо үлдэхгүй.

- Мөнгөн халбага, сэрээ зэргийг хадгалахдаа самбайнд ороосон шохойны хамт хайрцаганд хийж хадгалах хэрэгтэй. Ингэвэл мөнгөн эдлэл өнгө алддаггүй.

- Чанасан өндөгний хальсыг лонх, ваарыг цэвэрлэхэд ашиглана. Нунтаглаж жижиглэсэн өндөгний хальсыг саванд хийгээд дээрээс нь угаагч шингэн, усны хамт хийгээд сайтар сэгсрээрэй.

-  Илгэн гутал, бээлийн дээрх жижиг толбыг хумсны хуурайгаар арилгахад хялба

- Ор дэрний цагаан хэрэглэл удаан хадгалахаар заримдаа эвгүй үнэртэй болдог. Үүнээс сэргийлэх үүднээс хадгалдаг, шүүгээ, саванд нь содтой хайрцагийг таглалгүйгээр тавихад хангалттай.

- Нимбэгний хальсыг бага зэрэг давстай хольж байгаад аяганд үлдсэн кофений толбыг хялбар арилгаж болно.