m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.26 04:58
1013
Сахал хусах дараалал
  • Сахал хусахад хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг анхаарах хэрэгтэй. Синтетик будаг, спиртийн найрлага хэт орсон бүтээгдэхззн хэрэглэж сахлаа хусахад арьс хорсдог. Гаа юм уу, эсвэл бензокайн найрлагатай сахлын хөөс нь арьсыг түр хугацаагаар мэдээ алдуулдаг.
  • Сахлаа хусахын өмнө хөөсөө сайтар түрхээрэй. Хөөс нь ширүүн үсийг зөөлрүүлж хусахад хялбар болгодог.
  • Сахлаа хусахдаа хацраасаа эхлэнэ. Дараа нь уруул дээгүүр, тэгээд хамгийн эгзэгтэй төгсгөлийн хэсэг болох эрүү орчмыг хусаж дуусгана.
  • Сахлаа хусаж дуусгасны дараа хөөс, савангийн үлдэгдэлийг угааж арьсандаа иллэг хий. Энэ нь нөхөн сэргээх процессийг сайжруулна.
  • Дараа нь гель, крем, маск гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэ.
  • Ширүүн сахлыг хуссаны дараа халуун жин тавих нь цусны эргэлтийг сайжруулна.
  • Хэрэв хурц хутгаар ялимгүй зүссэн бол цусыг тогттол хүйтэн жин тавиарай.
  • Шарх анихад нүүрэндээ чийгшүүлэгч бальзам эсвэл гель түрх.