m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.26 05:04
101
Тарваган тахлын вакцинжуулалт энэ сарын 28-нд дуусна

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт энэ сарын 18-наас орон даяар эхэлсэн. Тэгвэл дархлаажуулалт 7-р сарын 28-ны өдөр хүртэл явагдах ба дархлаажуултад, тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай ба 6 наснаас дээш насныханд тарих заалттай.

Иймд иргэд та бүхнийг оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна.