Төгсөлтийн дараах болон өндөр эрэмбийн сургалтыг дагнан явуулдаг Монгол улсын эрдмийн их сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилийн намрын элсэлтээ авч эхэллээ.
МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ ЭРХЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ- аас
2.7. Элсэгчдэд тавих шаардлага
2.7.1. Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын боловсрол, түүнтэй дүйцүүлэх боловсрол, докторын хөтөлбөрт элсэгч нь магистрын боловсрол эзэмшсэн байна.
2.7.2. Элсэгч өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр магистр, докторын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөн үзнэ. Нөхөж үзсэн хичээлийг магистр, докторын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.
2.7.3. Хөтөлбөрийн онцлогоос хамааран элсэгчдэд тавих бусад нэмэлт шаардлагыг сургууль тогтоож болно.
2.7.4. Элсэлтийн шалгалтыг зохион байгуулах журмыг сургууль тогтооно.
2.7.5. Гадаадын суралцагч монгол хэлээр сургултанд хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцууулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтлана.
2.8.3. Магистрын ажлын удирдагч нь докторын зэрэгтэй, их, дээд сургууль эсхүл эрдэм шинжилгээний байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, энэхүү журмын 3.1.5-д заасан эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлтэй , идэвхтэй судлаачид байна.
2.8.4. Докторын ажлын удирдагч нь энэхүү журмын 2.8.3-т заасан шаардлагаас гадна тухайн мэргэжлийн чиглэлээрээ сүүлийн 3 жилд 1-ээс цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, идэвхтэй судлаач байна.
Бакалаврын сургалтын элсэгчид
Доктор, магистрын сургалтын элсэгчид