m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.27 02:48
591
Амны хөндийн үрэвслийг хялбар аргаар анагаая

Амны хөндийн үрэвсэл үүсэх шалтгаанууд:

  1. Цитрусын төрлийн жимс ихээр хэрэглэх үед
  2. Мэдрэлийн ядаргаанд амархан өртдөг хүмүүс стресс ихтэй ажиллах үед
  3. Халуун ногоотой хоол хүнс ихээр хэрэглэх үед
  4. Уруулаа хазаж хэмлэх зуршил
  5. Тамхины хорт зуршил гэх мэт

Амны хөндийн үрэвслийг эмчлэх аргууд:

  1. Идээтэй, шархалсан хэсэгт ашигласан ууттай цай тавих нь үрэвслийг намдааж, халдваргүйжүүлэх нөлөөтэй.
  2. Шархалсан хэсэгт зөгийн бал түрхэх нь нян ба үрэвслийг эсрэг, өвчин намдаах үйлчилгээтэй.
  3. Давсны уусмалаар амаа тогтмол зайлж бай.
  4. Зуун настын шүүс бүхий уусмалаар амаа зайлах нь аман доторх шархыг анагаах чадвартай.
  5. Зарим шүдний ооны найрлагад амны хөндийн үрэвсэл үүсгэж салст гэмтээдэг бодис агуулагддаг тул лаурилсульфатнатри агуулаагүй оо сонгохыг санал болгоё.

Ацидофилийн нянгаар баялаг йогурт хэрэглэ. Энэ нян нь амны хөндийн үрэвсэлд  эерэгээр нөлөөлөөд зогсохгүй урьдчилан сэргийлж чадна.