m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.07.27 06:21
1128
Хомхой долооход хэрхэн эмчлэх вэ?

Арьсны өвчин судлалын доктор Рой Сединберг хомхой долооход хэрхэн эмчлэх талаар дараах зөвлөгөөг бичжээ. Ихэвчлэн 2 шалтгаанаар хомхой гардаг.

Нэгдүгээрт: Үнсэлцэж байхад уруулын салслаг бүрхэвч гэмтэх эсвэл вирусын халдвар авснаас хомхой үүсдэг аж. Хэрвээ нэгэнт цэврүү үүссэн бол хуруугаар оролдож хагалж болохгүй. Энэ нь вирусыг улам тарааж, хэмжээг нь ихэсгэх аюултай.

Хоёрдугаарт: Та стресстэй байгаа бол таны дархлааны системч суларна. Ийм үед хомхой долоох нь элбэг.

Таны уруул дээр хомхой гарсан үед дараах аргаар эмчилж болно.

  • Зөгийн бал болон алимны уксусын уусмалаар 1:1 харьцаатай өдөрт 2 удаа арчих,
  • Шүдний оогоор тухайн хэсгийг хатаах,
  • Сармисны шүүсээр арчих,
  • Дөнгөж чимчигнэж эхлэх үед нь мөс тавих,
  • Лемоны шүүсээр арчих,
  •  Дархлаагаа дэмжих,
  • Зуун настын шүүсийг түрхэх